Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1780 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:
- 1245 нь орон нутагт
- 534 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Одоогоор халдварын улмаас 10,790 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 9,602 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-6106
- Хүндэвтэр-3577
- Хүнд-930
- Нэн хүнд-177 байна.
Сүүлийн 24 цагт 1934 хүн эдгэрчээ. Мөн хугацаанд халдварын улмаас ХОЁР хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 898 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.