ЭМЯ-аас долоо хоног бүрийн баасан гарагт коронавирусийн талаар нэгдсэн байдлаар мэдээлэл хийдэг болсон.
Үүнтэй холбогдуулан, "Манай улсын хувьд нас баралт 0.45 хувьтай явж байгаа нь дэлхийн хэмжээнд хамгийн бага нас баралтын түвшинтэй явж байна. Одоо хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан томуугийн өвчлөлийг вирусийн өвчлөлийг ялгах арга хэмжээг авах тал дээр бид бас ажиллаж байна.
Ард иргэдийг мөрдөх ёстой энгийн өдөр тутмын мөрдлөгөө хэвшил болгон ажиллахыг бидний зүгээс шаардсаар л байгаа. Энэ нь иргэдийг хамгаалах хамгийн энгийн бөгөөд эхний алхам. 22:00 цагаас хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд шаардлага тавих хэрэгтэй байна. Мөн хичээл сургууль эхэлсэнтэй холбогдуулан эцэг эхчүүд хүүхдүүдээ халуурах шинж тэмдэг илэрвэл хичээлд нь явуулахгүй байхыг анхааруулж байна. Ойрын үед нийт тохиолдолд тамхи татдаг иргэд ихээр өртөж байна. Гоё амт үнэрэнд сониучхан татах нь буруу. Иймд хорт зуршлаа хаяхыг анхааруулж байна" гэв.