Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 3696 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:
- 2668 нь орон нутагт
- 1028 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Одоогоор халдварын улмаас 17,010 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 25,499 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-11,026
- Хүндэвтэр-4430
- Хүнд-1332
- Нэн хүнд-222 байна.
Сүүлийн 24 цагт 2644 хүн эдгэрчээ. Мөн хугацаанд халдварын улмаас ЗУРГААН хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 957 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.