ЭМЯ: Дотоодод 3,963 хүнээс халдвар илэрч, найман хүн эндлээ

ЭМЯ: Дотоодод 3,963 хүнээс халдвар илэрч, найман хүн эндлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Сүүлийн 24 цагт дотоодод 3963 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Тодруулбал,

  • Улаанбаатарт- 1,383
  • Орон нутагт- 2,580 тохиолдол батлагдсан байна. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 240,042 болж байна.

Сүүлийн 24 цагт 3560 хүн эдгэрсэн байна. Одоогоор халдварын улмаас 20,439 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 2684 иргэн гэрийн ажиглалт тусгаарлалтад байна.

Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны найман хүн нас баржээ. Ингэснээр халдвараас шалтгаалсан нас баралт 976 болов. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.