ВИДЕО: Худалдаа хөгжлийн банк 200 мянган харилцагчаа вакцинжуулах амлалтаа биелүүлэх үү

ВИДЕО: Худалдаа хөгжлийн банк 200 мянган харилцагчаа вакцинжуулах амлалтаа биелүүлэх үү

Өнгөрсөн хоёрдугаар сарын 11-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон “банкны 30 жилийн ой, түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд 200 мянган харилцагчаа коронавирусийн эсрэг вакцинд хамруулна” хэмээн мэдэгдэж байсан. Тодруулбал, “Астра Зенека”, “Спутник V” вакцины тунг гуравдугаар сардаа багтаан оруулж ирнэ хэмээж байсан юм.

Өнгөрсөн хугацаанд тус банкны зүгээс цар тахлын нөхцөл байдлаас үүдсэн хил гаалийн хаалт, вакцины хүрэлцээгүй байдал, ЭМЯ-ны зөвшөөрөл гэх зүйлээс үүдэн татан авалт удааширч байна хэмээн тайлбарлаж байв. Гэвч одоо уг амлалтаа биелүүлж чадах эсэх нь эргэлзээтэй болж, харилцагчид нь мартсан бололтой. Ямартай ч Монгол Улсын хүн амын 64,8 хувь нь вакцины бүрэн тунгаа хийлгэсэн энэ үед Худалдаа Хөгжлийн банк амлалтаа биелүүлэх үү гэдэг асуулт үлдэж байна.