САНАЛ АСУУЛГА: Шоудалт их байгаа тул шөнийн 22.00 цагаас ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООХ саналыг гаргажээ

САНАЛ АСУУЛГА: Шоудалт их байгаа тул шөнийн 22.00 цагаас ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООХ саналыг гаргажээ

ЭМЯ болон эрдэмтдийн зөвлөлөөс энэ сарын 20 гэхэд халдварын тоо эрс нэмэгдэж, оргил үедээ хүрнэ гэж мэдэгдсэн. Энэ давлагаа нь дельта хувилбарын давлагаа гэдгээрээ өмнөх давлагаануудаас ялгаатай, илүү хөнөөлтэй. Манай улсад бүртгэгдэж буй нийт халдварын 35 хувь нь дельта хувилбарын халдвар тарьж байгаа, одоо илүү ч нэмэгдсэн байхыг үгүйсгэхгүй.

Тэгвэл дельта хувилбарын тархалтын оргил үеэр хатуу хөл хорио тогтоох уу гэдэг асуулт иргэдийн дунд байнга гарч байгаа юм. 

Засгийн газрын зүгээс эдийн засгаа дэмжихийн тулд хөл, хорио тогтоохгүй. Аль болох тогтоохгүй чиглэлд ажиллана гэж мэдэгдсэн. Харин УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр “Монгол Улс вакцинжуулалтаар харьцангуй сайн байгаа. Гэхдээ орой үдшийн цагаар шоудсанаас болж халдвар эрчтэй тарж байна. Тиймээс Эрдэмтдийн багаас шөнийн 22.00, эсвэл 23.00 цагаас хойш хатуу хөл хорио тогтоох саналыг хүргүүлсэн. Үүнийг халдварын оргил үеэс өмнө, өнөө маргаашгүй л хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй” гэсэн юм.

Наймдугаар сарын 1-ний байдлаар халдвар авсан нийт хүүхдийн тоо 36112 байв. Долоо хоногийн дараа буюу наймдугаар сарын 8-нд 37156 болж, 1044-өөр нэмэгджээ. Харин есдүгээр сарын 1-нд халдвар авсан нийт хүүхдийн тоо 42785 байсан бол долоо хоногийн дараа есдүгээр сарын 8-нд 48000 болж, 5215-аар өсчээ.

Харьцуулалтаас харахад хичээл эхэлсний дараа хүүхдүүд халдвар авах нь тав дахин нэмэгдсэн байна.

Харин эрдэмтдийн хувьд дельта хувилбарын халдвар тархахаас өмнө хөл, хориог тогтоох нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлээд байгаа юм. 

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаярын твиттер хуудастаа хийсэн мэдээлэл;

Нийслэлд өдөр бүр шөнийн 22:00 цагаас эхлэн “Хатуу хөл хорио тогтоох” Эрдэмтдийн зөвлөлийн саналыг та дэмжиж байна уу?

Нийт: 0 саналтай