ЭМЯ: Улаанбаатарт 1381, орон нутагт 2299 хүнээс халдвар илэрч, АРВАН хүн эндлээ

ЭМЯ: Улаанбаатарт 1381, орон нутагт 2299 хүнээс халдвар илэрч, АРВАН хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 3680 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 2299 нь орон нутагт
  • 1381 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 20,722 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 35,280 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-13,643
  • Хүндэвтэр-5248
  • Хүнд-1547
  • Нэн хүнд-284 байна. 

Сүүлийн 24 цагт  3805 хүн эдгэрчээ. Мөн хугацаанд халдварын улмаас арван хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 992 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.