ДЭМБ-аас гуравдугаар ТУНГ энэ жилдээ түр зогсоохыг хүсжээ

ДЭМБ-аас гуравдугаар ТУНГ энэ жилдээ түр зогсоохыг хүсжээ

Манай улсад коронавирусийн дельта хувилбарын дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан вакцины гуравдугаар тунг өнгөрсөн наймдугаар сараас иргэдэд сайн дурын үндсэн дээр хийхээр болсон билээ.

Тэгвэл ганц манай улс гэлтгүй дэлхийн бусад оронд вакцины гуравдугаар тунг иргэддээ хийж эхэлсэн бол Израйль улс дөрөвдүгээр тунг хийх судалгааг хүртэл эхлүүлсэн байгаа юм.

Тэгвэл энэ талаар ДЭМБ-ийн зүгээс коронавирусийн эсрэг вакцины нөөц ихтэй баян орнууд энэ оны эцэс хүртэл нэмэлт гуравдугаар тунг хийхээс татгалзаж, ядуу буурай орнуудад өгөхийг хүсжээ.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюс хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "Вакцин үйлдвэрлэгчид хамгийн их мөнгө төлөх хүсэлтэй баян орнуудтай хийсэн хоёр талын хэлэлцээрийг нэн тэргүүнд тавьж байна. Энэ нь орлого багатай орнуудад шударга бус” гэжээ. Тэрбээр эрсдэлтэй бүлгүүдэд гурав дахь тунг шаардлагатай байж болохыг хүлээн зөвшөөрч байгаа боловч вакцинжуулалтад хамрагдсан эрүүл хүмүүст өргөнөөр ашиглахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. 

Эх сурвалж: ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө