Ц.Ууганбаяр: Хурим хийсэн хос нялх хүүхэдтэйгээ ковидоор хүндэрч эмнэлэгт хүргэгдсэн

Ц.Ууганбаяр: Хурим хийсэн хос нялх хүүхэдтэйгээ ковидоор хүндэрч эмнэлэгт хүргэгдсэн

Өнгөрөгч наймдугаар сарын 25-ны өдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг арванхоёрдугаар сарын 31-ны өдрийг хүртэл сунгасан.

Тэгвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд:

  • Бүх төрлийн баяр ёслол, хурим найр, тэмдэглэлт ойн арга хэмжээ, хурал, цуглаан, цайллага, хүлээн авалт
  • Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын үйл ажиллагаа
  • Соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаа хэмээн заасан байдаг.

Тэгвэл ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ц.Ууганабаяр, “Хурим найр эрсдэлтэй байна шүү. Хурим хийсэн хос нялх хүүхэдтэйгээ ковидоод хүндэрч эмнэлэгт, тус хурим дээрээс 20-иод хүн одоогоор эерэг гарсан гэнэ. Баянзүрх дүүрэгт ийм явдал болжээ” гэж мэдэгдлээ.