Дэлхийн банкнаас манай улсад 1.27 сая ам.долларын тоног төхөөрөмж хандивлалаа

Дэлхийн банкнаас манай улсад 1.27 сая ам.долларын тоног төхөөрөмж хандивлалаа

Өнөөдөр /2021.09.10/ Дэлхийн банк Эрүүл мэндийн яаманд “Монгол улсад Ковид 19 халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн санхүүжилтээр 1.27 сая ам.долларын өртөг бүхий тоног төхөөрөмж гардуулах арга хэмжээ боллоо.

Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Дэлхийн банкны Монгол дах суурин төлөөлөгч, Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн бодлого хэрэгжилтийн зохицуулах газрын дарга, Дэлхийн банкны ковид 19 өвчний захирал н.Буянтогтох, мөн эрүүл мэндийн яамны удирдлага, төлөөлөл болоод албаны бусад хүмүүс оролцож, тоног төхөөрөмжийг хүлээн авчээ.