ЭМЯ: Ирэх даваа гарагаас эхлэн 18-аас дээш насныханд гуравдугаар тунг сайн дурын үндсэн дээр хийж эхэлнэ

ЭМЯ: Ирэх даваа гарагаас эхлэн 18-аас дээш насныханд гуравдугаар тунг сайн дурын үндсэн дээр хийж эхэлнэ

ЭМЯ-аас долоо хоног бүрийн баасан гарагт коронавирусийн халдварын нөхцөл, байдлыг нэгтгэж мэдээлэл хийдэг. 

Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Баярболд гуравдугаар тунгын талаарх мэдээлэл өгөхдөө, "Ирэх даваа гарагаас буюу энэ есдүгээр сарын 13-наас эхлэн 18-аас дээш насныханд сайн дурын үндсэн дээр Сенофарм болон Файзер вакцины гуравдугаар тунд хамруулж эхэлнэ” гэсэн юм.