ЭМЯ: Зөвхөн PCR-аар батлагдсан тохиолдлыг мэдээлж байгаа

ЭМЯ: Зөвхөн PCR-аар батлагдсан тохиолдлыг мэдээлж байгаа

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2009 тохиолдол шинээр бүртгэгдэж, 4168 иргэн эдгэрч эмнэлэгийн хяналтаас гарчээ.

Эрүүл мэндийн яам батлагдсан тохиолдлыг дарж мэдээлж байна гэсэн хардлага олон нийтийн дунд байсаар байна. Тэгвэл үүнтэй холбоотой  асуудлаар холбогдох мэргэжилтнүүд тайлбар хийлээ.

ЗӨВХӨН PCR-ААР БАТЛАГДСАН ТОХИОЛДЛЫГ МЭДЭЭЛЖ БАЙГАА, ЭМЯ ТОХИОЛДЛЫГ НУУСАН ЗҮЙЛ БАЙХГҮЙ

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр "Батлагдсан тохиолдлын тоог дарж мэдээлж байгаа тухай мэдээлэл гарсан. Монгол Улс олон улсын стандартын дагуу статистик мэдээгээ боловсруулж хүргэдэг. ДЭМБ болон бусад олон улсын байгууллагуудын зөвлөмжөөр хэд хэдэн өөрчлөлт хийсэн. Түргэвчилсэн оношлуурт суурилж эмчилгээнд оруулж байгааг иргэд мэднэ. Учир нь халдварын мутацилагдсан хувилбарын тархалт өсч байгаа. Тиймээс түргэвчилсэн оношлуурт суурилж эмчилгээнд оруулах болсон. Гэхдээ олон улсад түргэвчилсэн шинжилгээг PCR-аар заавал баталгаажуулж байгаа учраас Монголд ч мөн адил 3-4 хоногт баталгаажуулж хоногийн статистиктаа оруулж байна" гэв.