ЭМЯ: Улаанбаатарт 651, орон нутагт 1357 хүнээс халдвар илэрч, 15 хүн эндлээ

ЭМЯ: Улаанбаатарт 651, орон нутагт 1357 хүнээс халдвар илэрч, 15 хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2009 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 1357 нь орон нутагт
  • 651 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 21,213 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 39,162 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-14,143
  • Хүндэвтэр-5123
  • Хүнд-1603
  • Нэн хүнд-344 байна. 

Сүүлийн 24 цагт  4168 хүн эдгэрчээ. Мөн хугацаанд халдварын улмаас 15 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1007 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. 




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө