ЭМЯ болон ДЭМБ-аас мэдээлсэн коронавирусийн халдвараар нас барсан МОНГОЛ хүмүүсийн статистик зөрөв

ЭМЯ болон ДЭМБ-аас мэдээлсэн коронавирусийн халдвараар нас барсан МОНГОЛ хүмүүсийн статистик зөрөв

Манай улсад өнөөдрийн байдлаар /2021.09.10/ коронавирусийн халдварын хүндрэлээр нас барсан 959 тохиолдол бүртгэгдээд байна хэмээн ЭМЯ-аас мэдээлсэн.

Гэтэл ДЭМБ-ын Covid-19-ийн олон улсын статистик дээр Монгол Улсад коронавирусийн өвчлөлөөр нас барсан 1007 тохиолдол бүртгэгдсэн гэж мэдээлсэн байна.

Дээрх баримтаас харахад бид үнэн зөв, хөдөлшгүй мэдээллийг авч чадахгүй байгаа бөгөөд ЭМЯ, ДЭМБ-ын мэдээллүүд удаа дараа хоорондоо зөрж байгаа нь иргэдийг эргэлзэхээс өөр аргагүйд хүргэж байна. Өөрөөр хэлбэл, тус хоёр байгууллагын алинд нь итгэхээ олон нийт мэдэхээ байж эргэлзэв. Тиймээс ЭМЯ уг статистик тоог нэгтгэж үнэн, зөв мэдээллийг өгөхийг олон нийтийн зүгээс шаардаж эхэлжээ.