ЭМЯ:  Коронавируст халдварын 3240 тохиолдол шинээр бүртгэгдэж 14 хүн эндлээ

ЭМЯ: Коронавируст халдварын 3240 тохиолдол шинээр бүртгэгдэж 14 хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 3240 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 1535 нь орон нутагт
  • 1705 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 21,134 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 39,792 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-13,962
  • Хүндэвтэр- 5,457
  • Хүнд-1,649
  • Маш хүнд-266 хүн байна.

Сүүлийн 24 цагт 3,899хүн эдгэрчээ. Мөн хугацаанд халдварын улмаас 14 хүн нас барсан байна.