Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2771 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:
- 1293 нь орон нутагт
- 1478нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Одоогоор халдварын улмаас 21,579 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 40,780 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-13,976
- Хүндэвтэр- 5,666
- Хүнд-1,666
- Маш хүнд-271 хүн байна.
Сүүлийн 24 цагт 3,919 хүн эдгэрчээ. Мөн хугацаанд халдварын улмаас 15 хүн нас барсан байна.