ЭМЯ: Коронавируст халдварын 2351 тохиолдол шинээр бүртгэгдэж, 10 хүн эндлээ

ЭМЯ: Коронавируст халдварын 2351 тохиолдол шинээр бүртгэгдэж, 10 хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2351 тохиолдол бүртгэгдэж 4543 хүн эдгэрч эмч,эмнэлэгийн хяналтаас гарсан хэмээн ЭМЯ мэдээллээ. 

Шинээр батлагдсан халдваруудын:

  • 1071 нь орон нутагт
  • 1280 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 21,673 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 41,534 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-14,090
  • Хүндэвтэр- 5,615
  • Хүнд-1,682
  • Маш хүнд-286 хүн байна.

Мөн хугацаанд халдварын улмаас 10 хүн нас барсан байна. 




Өнөөдөр бар өдөр

39 минутын өмнө