С.Энхболд: ДЭМБ-ийн шийдвэр гаргасан тул Арбидол эмийг ковидын эмчилгээнээс хассан

С.Энхболд: ДЭМБ-ийн шийдвэр гаргасан тул Арбидол эмийг ковидын эмчилгээнээс хассан

Өнөөдөр /2021.09.13/ Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болж байна.

Энэ үеэр “Эмийн холбоо”-ноос, “Арбидол эмийг ковид-19-ийн эмчилгээнээс өнгөрсөн долоо хоногт хассан. Тэгэхээр энэ эм хог болно. Уг нь энэ эмийн нөөцийг бүрдүүлэхэд 10 тэрбум төгрөг зарцуулсан. Гэтэл арбидолыг эмчилгээнээс хассан шийдвэрийг ЭМЯ, Хүний эмийн зөвлөл гэх мэт эрүүл мэндийн байгууллагууд мэдээгүй л байна. Одоогоор 3.9 тэрбум төгрөгийн арбидолыг татан аваад байна. Мөн их хэмжээний татан авалт хийхээр гэрээ хийсэн” гэсэн юм.

Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ талаар "ДЭМБ эмчилгээний зөвлөмжөө өөрчилж, “Ковид-19”-ийн өвөрмөц эмчилгээнээс хасах шийдвэр гаргасан. Үүний дагуу манай улс Арбидолыг өвөрмөц эмчилгээнээс хасахаар болсон" гэж хариу мэдэгдсэн юм.




Өнөөдөр морь өдөр

20 минутын өмнө