ЭМЯ: Улаанбаатарт 1404, орон нутагт 1534 хүнээс халдвар илэрч, 10 хүн эндлээ

ЭМЯ: Улаанбаатарт 1404, орон нутагт 1534 хүнээс халдвар илэрч, 10 хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2939 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 1534 нь орон нутагт
  • 1404 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 20,702 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 42,056 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-12,702
  • Хүндэвтэр-5715
  • Хүнд-1684
  • Нэн хүнд-315 байна. 

Сүүлийн 24 цагт  4825 хүн эдгэрчээ. Мөн хугацаанд халдварын улмаас 10 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 983 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.