ЭМЯ: Дотоодод 2737 хүнээс халдвар илэрч, 10 хүн эндлээ

ЭМЯ: Дотоодод 2737 хүнээс халдвар илэрч, 10 хүн эндлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Сүүлийн 24 цагт коронавирусийн 2737 тохиолдол батлагджээ. Тодруулбал,

  • Улаанбаатарт-1645
  • Орон нутагт-1092 хүнээс халдвар илэрсэн байна.

Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан халдварын тоо 263,446 болж байна. Одоо халдварын улмаас 20,867 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 44,122 хүн гэрийн хяналтад байна.  

Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн дунд 3649 хүүхэд, 1127 жирэмсэн эх байна. Мөн хугацаанд 5680 хүн эдгэрчээ. Харин халдварын улмаас 10 хүн эндсэн байна. Талийгаачид 21-80 насны иргэд байжээ.

Тодруулбал,

  • 21-40 насны - нэг
  • 41-60 насны - дөрөв
  • 61-80 насны – гурав
  • 80-аас дээш насны хоёр хүн нас барсан талаар байна. Ингэснээр коронавируст халдвараас шалтгаалсан нас баралт 993 болов. Талийгаачдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.




Өнөөдөр могой өдөр

24 минутын өмнө