ХӨСҮТ: Энэ сарын 16, 17-нд PCR шинжилгээ авахгүй

ХӨСҮТ: Энэ сарын 16, 17-нд PCR шинжилгээ авахгүй

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс есдүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд КОВИД-19 халдварын PCR шинжилгээ авахгүй болохоо мэдэгдлээ.

ХӨСҮТ өдөр бүрийн 09.00-11.00 цагийн хооронд иргэдээс шинжилгээ авч байсан билээ. Ямар шалтгааны улмаас шинжилгээ авахгүй болсон талаар мэдээлэл тус төвөөс өгөөгүй байна.