ЭМЯ: Улаанбаатарт 1785, орон нутагт 1449 хүнээс халдвар илэрч, НАЙМАН хүн эндлээ

ЭМЯ: Улаанбаатарт 1785, орон нутагт 1449 хүнээс халдвар илэрч, НАЙМАН хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 3234 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 1449 нь орон нутагт
  • 1785 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 21,075 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 48,600 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-13,008
  • Хүндэвтэр-5936
  • Хүнд-1804
  • Нэн хүнд-327 байна. 

Сүүлийн 24 цагт  4767 хүн эдгэрчээ. Мөн хугацаанд халдварын улмаас НАЙМАН хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,001 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.