Нийслэлийн 166 өрхийн эмнэлэгт 500 ширхэг түргэвчилсэн оношлуурыг олгож эхэлжээ

Нийслэлийн 166 өрхийн эмнэлэгт 500 ширхэг түргэвчилсэн оношлуурыг олгож эхэлжээ

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар Улаанбаатар хотын 166 өрх тус бүрт 500 ширхэг буюу 83,000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг олгож эхэлжээ. Мөн 21 аймагт тус бүр 1000 ширхэг түргэвчилсэн оношлуур олгож байгаа бөгөөд ЗӨСҮТ, НЭМҮТ, Замын-Үүдэд мөн тус бүр 1000 оношлуур өгсөн байна. Мөн ПСР тодорхойлох оношлуур тус бүр нь 2000 ширхэг нийт 52,000 тодорхойлох оношлуур олгожээ.