Увс аймагт халдварын улмаас 10 хүн нас бараад байна

Увс аймагт халдварын улмаас 10 хүн нас бараад байна

Сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 135 тохиолдол Увс аймагт бүртгэгдэжбатлагдсан тохиолдлын тоо  6454 болсон байна. Нийт өвчлөгсдийн 4095 нь Улаангом сум буюу аймгийн төвийнхөн байгаа ажээ. Тус аймгийн хэмжээнд 1463 хүн эмчлүүлж байгаагаас 4 хүний бие нэн хүнд, 28 хүний бие хүнд, 88 хүний бие хүндэвтэр, үлдсэн нь хөнгөн байдалтай өвджээ. Харин коронавирусний халдварын улмаас 10 хүн нас бараад байгаа талаар Монцамэ агентлагийн сэтгүүлч Б.Батхүү мэдээлсэн байна.