ШҮҮМЖ: Гадаадад зорчих иргэд “Интермед эмнэлэг”-т шинжилгээ өг гэсэн С.Энхболд сайдын тушаал гарчээ

ШҮҮМЖ: Гадаадад зорчих иргэд “Интермед эмнэлэг”-т шинжилгээ өг гэсэн С.Энхболд сайдын тушаал гарчээ

Монгол улсаас гадаадын улс орнууд хил нэвтэрч буй 2-оос дээш насны бүх хүмүүсээс24-48 цагийн дотор коронавирусний шинжилгээ өгсөн байх, мөн хариу нь "сөрөг" байх гарсан байх шаардлагыг гаднын улс орнууд тавьж буйг ЭМЯ-наас энэ сарын 10/2021.09.10/-ны өдөр мэдэгдсэн.

Тэгвэл гадаад руу зорчих иргэдийн PCR шинжилгээтэй холбогдуулж, Эрүүл мэндийн сайд С.Энхболд тушаал гаргасан нь олны шүүмжлэлд өртөөд байна. Тодруулбал, тэрээр тушаалдаа, “Гадаад улс орон руу явах зорчигчоос коронавируст халдвар илрүүлэх бодит хугацааны полимеразийн гинжин урвал (ПГУ) шинжилгээг Халдварт өвчин судлалын үндэсний төв, JCI Олон улсын итгэмжлэлтэй Интермед эмнэлгийн лабораторид 2021 оны 09 дүгээр сарын 09-ны өдрөөс эхлэн төлбөртэй хийх зөвшөөрсүгэй” гэжээ.

С.Энхболд сайдын тушаал

Энэ нь зарим иргэдийн зүгээс, “Зөвхөн шинжилгээ өгөх лабораторийг зааж Эрүүл мэндийн сайд тушаал гаргах нь буруу. Нөгөөтэй заавал Интермед эмнэлгийн лабораторид 98 мянган төгрөгийн үнэтэй шинжилгээ хийлгэ гэж тушааж байна.

Гэтэл АШУҮИС-ийн ЭМОТ иргэдэд хамгийн хямд үнээр шинжилгээ хийж байгаа” гэсэн шүүмжлэлд өрнөөд байна.

Тодруулбал, гадаад зорчих иргэд ХӨСҮТ-д PRC-ын шинжилгээ өгөх бол 50 мянган төгрөгийн төлбөр төлөх ажээ. Харин Интермед эмнэлэг гадаад оронд зорчих иргэд 98 мянган төгрөгөөр PCR-ын шинжилгээ өгнө гэж заажээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

ХӨСҮТ-өөс гаргасан гадаадад зорчих иргэдээс авах шинжилгээний тарифын мэдээлэл