ДЭМБ-аас гуравдугаар ТУН-г бүх нийтээр хийхийг хориглосон гэдэг нь худал мэдээлэл

ДЭМБ-аас гуравдугаар ТУН-г бүх нийтээр хийхийг хориглосон гэдэг нь худал мэдээлэл

Өчигдөр /2021.09.16/ цахим орчинд “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орнуудад коронавирусийн гуравдугаар тунг хийхийг хориглосон нэгдсэн шийдвэр гарчээ” гэх мэдээлэл яваад байсан юм.

Тэгвэл энэ талаар бид тодруулахад, ДЭМБ-ийн зүгээс огт тийм шийдвэр гараагүй байсан ба харин тус байгууллагын зүгээс энэ есдүгээр сарын эхээр “Коронавирусийн эсрэг вакцины нөөц ихтэй баян орнууд энэ оны эцэс хүртэл нэмэлт гуравдугаар тунг хийхээс түрдээ татгалзаж, ядуу буурай орнуудад өгөхийг УРИАЛСАН байна. Иймд ард иргэд албан ёсны эх сурвалжаас баттай мэдээлэл авч, хариуцлагатай байхыг анхааруулж байна.