Б.Ууганбаяр: Өрхийн эмнэлэгүүд өвчтөнд үйлчилснээ тайлагнаж, 160 мянган төгрөгийн санхүүжилтээ авч байгаа

Б.Ууганбаяр: Өрхийн эмнэлэгүүд өвчтөнд үйлчилснээ тайлагнаж, 160 мянган төгрөгийн санхүүжилтээ авч байгаа

Эрүүл мэндийн яамнаас долоон хоног бүрийн баасан гарагт коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийдэг. Энэ удаагийн мэдээллийн үеэр Эрүүл Мэндийн Яамны хэвлэлийн төлөөлөч Б.Ууганбаяр 160 мянган төгрөгийн эмийн багцын талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Гэрээр эмчлүүлж буй нэг иргэнд 160 мянган төгрөгийн эмчилгээ хийж байгаа. Энэ мөнгийг өрхийн эмнэлэгт нь өгдөг. Иргэд өрхийн эмнэлгээс 160 мянган төгрөгний эмчилгээний багц авч чадсангүй гэж гомдол мэдүүлж байна. Гэхдээ энэ мөнгө нь иргэнд үйлчилж байгаа эмч, сувилагч, хэрэглэгдэж буй эм, эмнэлэгийн хэрэгсэл, хамгаалалтын хувцас зэрэгт ч зарцуулагдаж байгаа. Өрхийн эмнэлэг ирэнийг хэрхэн хянаснаа тайлагнаад дараа нь даатгалаас  санхүүжилтээ татаж байгаа” гэлээ.

ВИДЕО ҮЗЭХ: