А.Амбасэлмаа: Вакцины эхний тунгаа хийлгэсэн ч хоёрдугаар тунд хамрагдаагүй 220 мянган иргэн байна

А.Амбасэлмаа: Вакцины эхний тунгаа хийлгэсэн ч хоёрдугаар тунд хамрагдаагүй 220 мянган иргэн байна

Эрүүл мэндийн яамнаас баасан гарагийн ээлжит мэдээллээ хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа вакцины хоёр тунгаа хийлгээгүй 220 мянган хүн байгаа талаар мэдээллээ.

Тэрбээр “Вакцины эхний тунгаа хийлгэсэн ч хоёр дахь тундаа хамрагдаагүй 220 мянга гаруй иргэн байна. Эдгээр иргэн нэгийг тунгаагаад үзээрэй. Бид энэ өвчнийг аль болх тусахгүй байхыг хичээж, халдвар хамгааллын дэглэмээ барих хэрэгтэй байна”  гэлээ.

ЭМЯ-ны мэдээлснээр улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын эсрэг вакцины эхний тунд 2,248,058 хүн, хоёр дахь тунд 2,119,454 хүн хамрагдаад байна.