Нийт нас барсан хүмүүсийн 5 хувь нь II тундаа хамрагдсан байжээ

Нийт нас барсан хүмүүсийн 5 хувь нь II тундаа хамрагдсан байжээ

Өнөөдрийн байдлаар манай улсын 2,1 сая иргэн коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын II тундаа хамрагдсан байна.

Тэдний 100 мянга гаруй нь буюу 5 хувь нь вакцинд хамрагдсаныхаа дараа коронавируст халдвараар өвчилсөн бөгөөд ямар ч төрлийн вакцин хийлгэсэн бай халдвар авах, ялангуяа делта вирусын халдвар авах эрсдэл өндөр байгаа аж.

Коронавируст халдварын улмаас нас барсан 1000 гаран иргэний 5,1 хувь нь II тундаа байжээ.

Дархлаажуулалтын вакцины коронавирусээс хамгаалах чадвар хугацаа өнгөрөх тусам буурч байгаа учир аль болох III тундаа хамрагдаж халдвар хамгааллын дэглэмээ сулруулалгүй сайтар сахихыг ЭМЯ-наас анхаарууллаа.