ЭМЯ: Шинээр коронавируст халдварын 2796 тохиодол бүртгэгдэж, 4212 хүн эдгэрчээ

ЭМЯ: Шинээр коронавируст халдварын 2796 тохиодол бүртгэгдэж, 4212 хүн эдгэрчээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2796 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 1632 нь орон нутагт
  • 1164 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Одоогоор халдварын улмаас 22,387 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 53,056 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-14,201
  • Хүндэвтэр- 5,920
  • Хүнд-1,904
  • Маш хүнд- 362 хүн байна.

Сүүлийн 24 цагт 4,212 хүн эдгэрчээ. Мөн хугацаанд халдварын улмаас 9 хүн нас барсан байна.