Ц.Билэгтсайхан: Гурван хүн тутмын хоёр нь ДЕЛЬТА хувилбараар өвчилж байна

Ц.Билэгтсайхан: Гурван хүн тутмын хоёр нь ДЕЛЬТА хувилбараар өвчилж байна

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "ХӨСҮТ-ийн орны дүүргэлт байх ёстой хэмжээнээс давсан. Одоогоор 285 ор бий. Үүн дээр нэмж 50 ор нэмэхээр ажиллаж байна.

Мөн иргэд ямар вакцин хийлгэснээс үл хамааран халдвар авч байгаа. Өмнө нь гурван хүн тутмын нэг нь дельта хувилбараар халдварлаж байсан бол есдүгээр сарын сүүлд хийсэн шинжилгээний дүнгээс харвал гуравны хоёр болоод байна. Нийт батлагдсан тохиолдлын 60-70 хувь нь дельта хувилбар. Хоёр тун хийлгээд халдвар авсан 100 мянган хүн байна" гэлээ.

ВИДЕО ҮЗЭХ: