163-р цэцэрлэгийн гадна талбайг тайз, үзэгчдийн суудалтайгаар тохижуулжээ

163-р цэцэрлэгийн гадна талбайг тайз, үзэгчдийн суудалтайгаар тохижуулжээ

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон Хот тохижилтын санхүүжилтээр хэрэгжиж буй Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд байрлах 163 дугаар цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажил бүрэн дуусч ашиглалтад орлоо.

Тодруулбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тус цэцэрлэгийн тохижилтын ажлыг дөрвөн сарын хугацаанд гүйцэтгэсэн байна.

Тохижилтын хүрээнд стандартад нийцсэн тоглоомын талбай, биеийн тамирын талбай, туршилт танин мэдэхүйн талбай, хүүхдийн тайз, үзэгчдийн суудал, сандал, сүүдрэвч зэргийг барьжээ. Мөн эко ногоон орчин бүрдүүлж зам талбайг засварласан аж.