Олон нийтийг хамарсан “Цахим үндэстэн 21” арга хэмжээ хийхийг  НОК ЗӨВШӨӨРӨӨГҮЙ бол, Шадар сайд С.Амарсайхан ЗӨВШӨӨРЧЭЭ

Олон нийтийг хамарсан “Цахим үндэстэн 21” арга хэмжээ хийхийг НОК ЗӨВШӨӨРӨӨГҮЙ бол, Шадар сайд С.Амарсайхан ЗӨВШӨӨРЧЭЭ

Коронавирусийн халдвараас сэргийлж “өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх” хугацааг ирэх арванхоёрдугаар сарын 31-ны өдрийг хүртэл сунгах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Иймд энэ хугацаанд олон нийтийг хамарсан шоу, тэмцээн уралдаан зохион байгуулах нь битгий хэл хурим найр, цайллага, хүлээн авалт хийх ч хориотой. Иймд, саяхан зарим ресторан “хурим найр, хүлээн авалт хийсэн” гэх шалтгаанаар хариуцлагын гэрээг НЗДТГ-аас цуцалсан тохиолдолд ч гарсан.

Тэгвэл өчигдөр /2021.09.17/ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Соёлын яам хамтарч “Digital Nation-2021” нэрийн дор 100 гаруй компанийг хамруулсан арга хэмжээг Үндэсний соёл амралтын хүрээлэн /Хүүхдийн парк/-нд зохион байгууллаа.

Ингээд орой нь олон мянган хүмүүсийн хамруулсан “гэрлийн шоу”болж тус арга хэмжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр оролцлоо.

Гэтэл тус “гэрлийн шоу”-г зохион байгуулахыг цар тахлын энэ үед Нийслэлийн онцгой комисс /НОК/ зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн байгаа юм. Харин Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, “тус арга хэмжээг зохион байгуулахыг дэмжиж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж зохион байгуулах”-ыг мэдэгдсэн байна. Тодруулбал, Шадар сайд С.Амарсайханаас Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт явуулсан албан бичигт, “Digital Nation 21үзэсгэлэнг Үндэсний соёл амралтын хүрээлэнгин задгай талбайд 9-р сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулах ажлыг дэмжиж байна” гэжээ.

С.Амарсайхан болон НОК-ийн албан бичгүүд