Мобиком корпораци “Цахим үндэстэн” үзэсгэлэнгийн үйл ажиллагаагаа зогсоож буйгаа мэдэгджээ

Мобиком корпораци “Цахим үндэстэн” үзэсгэлэнгийн үйл ажиллагаагаа зогсоож буйгаа мэдэгджээ

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас зохион байгуулж буй, өнгөрөгч баасан гараг /2021.09.17/-т эхэлсэн “Цахим үндэстэн-Digital Nation 21” үзэсгэлэн өнөөдөр /2021.09.19/ өндөрлөх ёстой. Тэгвэл Мобиком корпораци тус үзэсгэлэнгийн үйл ажиллагаагаа өнөөдрөөс зогсоож буйгаа мэдэгдлээ. Тодруулбал, “ковидоос сэргийлэх үүднээс өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаагаа зогсоож байна” гэжээ.