Өмнөговьд оройн 18:00 цагаас, өглөөний 05:00 цаг хүртэл иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж эхлээд байна

Өмнөговьд оройн 18:00 цагаас, өглөөний 05:00 цаг хүртэл иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж эхлээд байна

Өмнөговь аймагт энэ сарын 13-аас эхлэн иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байгаа юм.  Хөдөлгөөнд хязгаарлалтанд тогтоосонтой холбоотойгоор 29 цэгт өдөртөө Цагдаагийн 60 гаруй албан хаагч ээлжээр эргүүл хяналтын ажлыг гүйцэтгэж байгаа ажээ.

Тус аймагт төрийн байгууллагууд 16:00 цаг, үйлчилгээний аж ахуй нэгжүүд 17:00 цаг хүртэл ажиллаж байна. Иргэдийн хөдөлгөөнийг 18:00 цагаас өглөөний 05:00 цаг хүртэл хязгаарлаж байгаа юм. Хязгаарлалт энэ сарын 25-ны өдрийн 06:00 цаг хүртэл үргэлжилнэ.