ЭМЯ: Шинээр коронавируст халдварын 2777 тохиодол бүртгэгдэж, 6566 хүн эдгэрчээ

ЭМЯ: Шинээр коронавируст халдварын 2777 тохиодол бүртгэгдэж, 6566 хүн эдгэрчээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2777 тохиолдол бүртгэгдэж 6566 хүн эдгэрч эмч, эмнэлэгийн хяналтаас гарсан  талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 1417 нь орон нутагт
  • 1357 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 21,391 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 52,205 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-12,764
  • Хүндэвтэр-6352
  • Хүнд-1904
  • Нэн хүнд-371 хүн байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас 13 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1035 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.