Гэрээр эмчлүүлж буй иргэдийн 160 мянган төгрөгийн багцад ЭМЧ ХОЁР удаа очиж үзлэг хийх зардал багтжээ

Гэрээр эмчлүүлж буй иргэдийн 160 мянган төгрөгийн багцад ЭМЧ ХОЁР удаа очиж үзлэг хийх зардал багтжээ

Коронавируст халдвар авсан нь шинжилгээгээр баталгаажсан, шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрийн өвчтөнийг гэрээр эмчилж, зөвлөгөө өгөх ажлыг анхан шатны эрүүл мэндийн байгууллага буюу Өрхийн эрүүл мэндийн төв/ӨЭМТ/-үүд хариуцан ажиллаж байгаа билээ.

Харин Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газраас тухайн ӨЭМТ-өөс ирүүлсэн иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний талаарх гүйцэтгэлийн нэхэмжлэлд хяналт хийсний үндсэн дээр санхүүжилтийг цаг тухай бүрт нь олгож байна. 

Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/387/99 дугаартай тушаалаар баталсан Өрхийн эрүүл мэндийн төвөөс нэг иргэнд үзүүлэх 160,000 төгрөгийн эмчилгээний багцад:

  • Эмч 2 удаа биеэр очиж өвчтөнд үзлэг, оношилгоо /рапид тест/ хийх
  •  Хоёр удаагийн хамгаалах хэрэгсэл 
  • Өдөрт 2 удаа утсаар тандалт хийх, асуумж авах  
  • Тусгаарлалтын хугацаанд уух эмийн багц  
  • ӨЭМТ-ийн эмчийн цалин, урамшуулал зэрэг олон төрлийн зардлууд багтаж байна.

ЭМДЕГ