ЭМЯ: Улаанбаатарт 1683, орон нутагт 1168 хүнээс халдвар илэрч, 11 хүн эндлээ

ЭМЯ: Улаанбаатарт 1683, орон нутагт 1168 хүнээс халдвар илэрч, 11 хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2851 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 1168 нь орон нутагт
  • 1683 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 21,583 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 57,490 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-12,627
  • Хүндэвтэр-6649
  • Хүнд-1889
  • Нэн хүнд-367 байна. 

Сүүлийн 24 цагт  5211 хүн эдгэрчээ. Мөн хугацаанд халдварын улмаас 11 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,046 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.