Б.Ууганбаяр: Гуравдугаар тундаа хамрагдсан хүмүүст дархлаа тогтоц маш өндөр байна

Б.Ууганбаяр: Гуравдугаар тундаа хамрагдсан хүмүүст дархлаа тогтоц маш өндөр байна

Манай улсад коронавирусын халдвар хурдацтай нэмэгдэж, Дельта хувилбарын тохиолдол буурахгүй байгаатай холбогдуулан өнгөрсөн наймдугаар сарын 16-ны өдрөөс эхэлж, манай төрийн алба хаагчдад сайн дурын үндсэн дээр вакцины гуравдугаар тунг албан ёсоор хийж эхэлсэн бол энэ есдүгээр сарын 13-наас 18-аас дээш насныханд мөн сайн дурын үндсэн дээр хийж байгаа юм.

Тэгвэл тус коронавирусийн эсрэг вакцины гуравдугаар тунгаа тариулаад 14-ээс дээш хоносон хүмүүст дархлаа маш өндөр тогтож байгаа үзүүлэлт гарч буй талаар ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрбээр, “3 дахь тундаа хамрагдаарай. Одоогоор 3 дахь тунгаа тариулаад 14-ээс дээш хоносон хүмүүст дархлаа тогтоц маш өндөр үзүүлэлттэй гарч буйг ХӨСҮТ төв гаргажээ” гэсэн байна.