ЭМЯ: Улаанбаатарт 1342, орон нутагт 1201 хүнээс халдвар илэрч, 13 хүн эндлээ

ЭМЯ: Улаанбаатарт 1342, орон нутагт 1201 хүнээс халдвар илэрч, 13 хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2543 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 1201 нь орон нутагт
  • 1342 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 21,397 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 56,800 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-12,329
  • Хүндэвтэр-6729
  • Хүнд-1959
  • Нэн хүнд-380 байна. 

Сүүлийн 24 цагт  4883 хүн эдгэрчээ. Мөн хугацаанд халдварын улмаас 13 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,059 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.