ЭМЯ: Улаанбаатарт 1896, орон нутагт 1518 хүнээс халдвар илэрч, 14 хүн эндлээ

ЭМЯ: Улаанбаатарт 1896, орон нутагт 1518 хүнээс халдвар илэрч, 14 хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 3416 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 1518 нь орон нутагт
  • 1896 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 21,524 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 62,515 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-12,156
  • Хүндэвтэр-6965
  • Хүнд-2027
  • Нэн хүнд-376 байна. 

Сүүлийн 24 цагт  6120 хүн эдгэрчээ. Мөн хугацаанд халдварын улмаас 14 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,073 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. 




Өнөөдөр туулай өдөр

50 минутын өмнө