ЭМЯ: Улаанбаатарт 1540, орон нутагт 1821 хүнээс халдвар илэрч, 13 хүн эндлээ

ЭМЯ: Улаанбаатарт 1540, орон нутагт 1821 хүнээс халдвар илэрч, 13 хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 3361 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 1821 нь орон нутагт
  • 1540 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 22,204 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 66,345 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-12,702
  • Хүндэвтэр-7004
  • Хүнд-2103
  • Нэн хүнд-395 байна. 

Сүүлийн 24 цагт  5286 хүн эдгэрчээ. Мөн хугацаанд халдварын улмаас 13 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,086 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.