Коронавирусийн халдвараар хөнгөн өвчилсөн иргэд гэртээ тусгаарлаж, өрхийн эмнэлгийн хяналтад эмчлүүлж буй. Тэгвэл сүүлийн 24 цагт гэрээр эмчлүүлж буй иргэдийн тоо 3830-аар нэмэгджээ.
Тодруулбал, ЭМЯ-аас өчигдөр/2021.09.22/ танилцуулсан мэдээнд гэрийн хяналтад 62,515 хүн байжээ. Харин өнөөдрийн мэдээллээр уг тоо 66,345 болж нэмэгджээ. Харин сүүлийн 24 цагт улсын хэмжээнд коронавируст халдварын 3361 тохиолдол батлагдаж, 5286 хүн эдгэрсэн байна.