ЕБС-ийн сурагчдын хоцрогдлыг тодорхойлох 64 мянган хүүхдийг хамарсан түүвэр судалгаа хийнэ

ЕБС-ийн сурагчдын хоцрогдлыг тодорхойлох 64 мянган хүүхдийг хамарсан түүвэр судалгаа хийнэ

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд манай улсад сүүлийн хоёр жилийн хугацаанд хөл хорио тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжээд байна. Харин энэ байдлыг дагаад ЕБС-ийн сурагчид ойролцоогоор 2 жилийн орчмын хугацаанд танхимын хичээлд хамрагдаагүй тул “хичээлийн хоцрогдол”-д ороод байгаа талаар эх сурвалжууд мэдээлж буй.

Тэгвэл ЕБС-ийн сурагчдыг хоцрогдлыг оношлох зорилгоор түүврийн аргаар сонгогдсон 2-12 дугаар ангид суралцагчдыг хамруулсан судалгааг авахаар бэлдэж эхэлсэн байна.

Тодруулбал, тус судалгааг улсын хэмжээнд 646 сургууль дээр зохион байгуулах ба давхардсан тоогоор 29716 хянагч багш, 646 зохион байгуулагч, аймаг, нийслэл, дүүргийн БСГ-ын 60 арга зүйч оролцон ажиллаж байна.Судалгааны үр дүнд үндэслэн агуулгын хоцрогдлыг нөхөх, цахим хичээлийн үр дүнг тодорхойлох, багшлахуй ба суралцахуйд дэмжлэг үзүүлэх бодлого, төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх юм. Хоцрогдол оношлох үйл явцтай БШУ-ны сайд болон албаны бусад хүмүүс Булган аймагт ажиллах үеэрээ танилцсан юм.