Халдварын улмаас ерөнхий боловсролын нэг сургууль бүрэн хэмжээнд зайны сургалтад шилжжээ

Халдварын улмаас ерөнхий боловсролын нэг сургууль бүрэн хэмжээнд зайны сургалтад шилжжээ

Нийслэлийн хэмжээнд 13 цэцэрлэг  зайны сургалтад бүрэн шилжин ажиллаж байна. Эдгээрийн тав нь төрийн өмчийнх бол найм нь хувийн цэцэрлэг юм байна. Ерөнхий боловсролын нэг сургууль бүрэн хэмжээнд зайны сургалтад шилжсэн бол зарим сургууль анги, бүлгээр нь ялган зайны сургалтад шилжжээ. Одоогоор 115  бүлэг зайны сургалтад шилжээд байна.

Цэцэрлэгийн 716 хүүхэд, багш, ерөнхий боловсролын сургуулийн 618  сурагч, багш халдвар авчээ. Нийслэлийн хэмжээнд халдвар авсан хүүхэд, багачуудын судалгаанаас харахад “Ковид-19” цар тахлын халдвар сургууль, цэцэрлэгийн орчинд бус, ахуйн хүрээнд  илүү их байгааг мэргэжилтнүүд онцолж байна.




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө