ОХУ-ын Засгийн газрын 100 хувийн тэтгэлэгт Говь-Алтай, Завхан аймгийн ЗУРГААН хүүхэд тэнцжээ

ОХУ-ын Засгийн газрын 100 хувийн тэтгэлэгт Говь-Алтай, Завхан аймгийн ЗУРГААН хүүхэд тэнцжээ

Энэ есдүгээр сард Говь-Алтай аймагт зохиогдсон баруун бүсийн Орос хэлний олимпиадаас ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт зургаан хүүхэд тэнцжээ.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн нэг, Завхан аймгаас нэг, Баян-Өлгий аймгийн хоёр сурагч тус тус 100 хувийн тэтгэлэгт тэнцэж, урилгаа гардаж авсан байна. Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар нь манай улсад энэ жил ОХУ-д нийт 600 хүүхдийг Засгийн газрын тэтгэлгээрээ суралцуулах болсноо мэдэгдсэн нь өмнөх жилийнхээс зуун хуваариар өссөн байгаа аж.