ЭМЯ: Сүүлийн нэг хоногт 2515 хүнээс халдвар илэрч, 16 хүн нас барав

ЭМЯ: Сүүлийн нэг хоногт 2515 хүнээс халдвар илэрч, 16 хүн нас барав

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2515 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:

  • 1448 нь орон нутагт
  • 1067 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 20,325 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 64,019 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-11,137
  • Хүндэвтэр-6670
  • Хүнд-2128
  • Нэн хүнд-390 байна. 

Сүүлийн 24 цагт  7616 хүн эдгэрчээ. Мөн хугацаанд халдварын улмаас 16 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1185 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.