ВИДЕО: “Цахим үндэстэн шоунаас хойш халдвар авсан иргэд улам "залуужиж" байна”

ВИДЕО: “Цахим үндэстэн шоунаас хойш халдвар авсан иргэд улам "залуужиж" байна”

Коронавирусийн халдвараас сэргийлж “өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх” хугацааг ирэх арванхоёрдугаар сарын 31-ны өдрийг хүртэл сунгах шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

Гэсэн хэдий ч энэ сарын 17 /2021.09.17/-ны өдөр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Соёлын яам хамтарч “Цахим үндэстэн буюу Digital Nation-2021” нэрийн дор 100 гаруй компанийг хамруулсан арга хэмжээг Үндэсний соёл амралтын хүрээлэн /Хүүхдийн парк/-нд зохион байгууллаа. Ингээд орой нь олон мянган хүмүүсийн хамруулсан “гэрлийн шоу” болж тус арга хэмжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр оролцсон олны шүүмжлэлд өртсөн.

Тэгвэл тус арга хэмжээнд оролцсон олон залуус коронавирусийн халдвар авсан байж магадгүй байна.

Учир нь коронавирусийн улаан бүсэд ажиллаж байгаа сайн дурын эмч Я.Сайнзаяа Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа, “Саяхан айхавтар олон хүнийг хамарсан дижитал нэртэй шоу боллоо шүү дээ. Ерөнхийдөө тэрнээс хойш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэд улам залуужиж, ачаалал маш эрчимтэй өсч байна. Өөрөөр хэлбэл цахим үндэстэн гэх шоу болсноос хойш ковидын улаан бүсэд орж байгаа хүн залуужиж байна гэсэн үг” хэмээжээ.

ВИДЕО: Цахим үндэстэн шоуны үеэр