Нийслэлчүүдийн 15 хувь нь вакцины гуравдугаар тунд хамрагдаад байна

Нийслэлчүүдийн 15 хувь нь вакцины гуравдугаар тунд хамрагдаад байна

2021.09.28-нд нийслэлийн хэмжээнд коронавирусийн эсрэг вакцины I тунд 83, II тунд 335, нэмэлт сэргээх тунд 1363, нийт 1781 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын

  • 74.5 хувь нь I тунд
  • 70.6 хувь нь II тунд
  • 15 хувь нь нэмэлт буюу гуравдугаар тунд хамрагджээ. 

Өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийн буюу 2903 (24.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 66.606 (74.9 хувь), 16-17 насны 26.204 (77.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байна.