Л.Энх-Амгалан: Тархи, сэтгэл судлалын хүрээлэнг шинээр байгуулна

Л.Энх-Амгалан: Тархи, сэтгэл судлалын хүрээлэнг шинээр байгуулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаас хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэрүүдийг салбарын сайд нар танилцуулж байна. Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Монгол Улс анх удаа лабораторийн тооллого хийлээ. Ингэхэд нийт лабораторийн 70-80 хувь нь орчин цагийн судалгаа шинжилгээ хийж чадахгүй байдалд орсон байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хүрээлэн их, дээд сургуулиудын газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гарлаа. Ингэснээр цаашид эдгээр газрыг хувийн хэрэгцээнд бусдад “алдахгүй” байх нөхцөл бүрдэж байна.

2015 онд гарсан Засгийн газрын шийдвэр байдаг. Уг шийдвэрийн улмаас олон хүрээлэн үүд хаалгаа хаасан. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар Дулааны техник, технологи экологийн хүрээлэн, Ой мод, сургалт судалгааны хүрээлэнг сэргээхээр боллоо. Мөн Тархи судлалын хүрээлэнг шинээр байгуулж байна” гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫН ҮЗЭХ: